Америк Чанар
100% Америкт Үйлдвэрлэгдсэн
Эмийн бус
Амьсгалж буй агаараа хамрын хөндий рүү орохоос нь өмнө шүүж чадвал ямар вэ?
Энгийн шийдэл
Хамрын нүхийг тойруулан гадна талаас нь нааж хэрэглэдэг, амьсгал нэвтрүүлэх хамгаалалт
Бүтээгдэхүүн
НААЖ ХЭРЭГЛЭСЭН БАЙДАЛ
Өмнө болон дараах зургийг чирж харьцуулна уу.
99% хүртэл шүүнэ
Нарийн тоос, тоосонцор, тэжээвэр амьтны үс,өвчин үүсгэгч бичил биетийг 99% хүртэл шүүнэ
30 сая+
Дэлхий даяар байнгын хэрэглэгчтэй бүтээгдэхүүн
10 жил+
2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна
Түгээмэл Асуултууд
Аль хэмжээ надад тохирохыг яаж мэдэх вэ?
Хэмжээ нь хамрын нүхний өргөнөөр сонгогдоно. Та хамрын нүхний өргөнийг шугамаар хэмжиж болно. Мөн хурууны үзүүрийн өргөнөөр ойролцоогоор баримжаалж болно.
S хэмжээ: 14–15 мм
M хэмжээ: 16–17 мм
L хэмжээ: 18–19 мм
Хэрэв та яг аль хэмжээг сонгохоо мэдэхгүй байвал ихэнх насанд хүрэгчдэд M хэмжээ тохиромжтой байдаг.
Хүүхэд хэрэглэж болох уу?
12 нас хүрээгүй хүүхэд насанд хүрэгчдийн хараа хяналтан дор хэрэглэхийг зөвлөж байна. Хамрын хөндийн дотор хийж хэрэглэхийг хатуу хориглоно.
Зүүсэн үед бусад хүмүүст харагдах уу?
Үгүй. First Defense Nasal Screens нь хамрын нүхэн дээр байрлах хэсэг нь биений өнгөтэй бөгөөд эргэн тойрны хүмүүст бараг анзаарагдахгүй.
Нэг хосыг хэр удаан хэрэглэж болох вэ?
Нэг хос First Defense Nasal Screens нь бүтэн өдрийн хэрэглээнд зориулагдсан. /24 цаг/
Нэг уутанд тус тусдаа битүүмжилсэн 7 хос байдаг тул танд 7 хоногийн хамгаалалт өгнө.
Шүүлтийн үр дүнг хамгийн сайн байлгахын тулд өдөр бүр шинээр сольж хэрэглээрэй.
Үнэхээр сайн тогтож наалддаг уу?
Тийм. Эмнэлгийн зориулалтын наалдамхай хэсэг нь ярих, дасгал хийх, хоол идэх, бүр унтах үед ч найдвартай тогтож наалдсан хэвээр байдаг. Өдөр тутмын энгийн хөдөлгөөн, хэрэглээний үед унахгүй бөгөөд хэрэглэхээ дууссаны дараа арьсан дээр үлдэгдэл, цочрол үлдээлгүйгээр амархан хууларна.
Хаана үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн бэ?
100% АНУ-д үйлдвэрлэсэн.
First Defense хамрын шүүлтүүр нь Индиана мужийн Монтиселло хотод үйлдвэрлэгддэг бөгөөд Америкийн чанар, стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн юм. Мөн Флоридагийн Их Сургуулийн Анагаах Ухааны Коллежид клиник судалгаагаар үнэлсэн.
Shark Tank USA шоуны түүхэн дэх хамгийн том санал
Shark Tank шоугаар алдаршсан, өдгөө дэлхий даяар 30 сая гаруй ширхэг борлуулагдсан бүтээгдэхүүн Монголд албан ёсоор орж ирлээ
Хэрэглэгчдийн сэтгэгдэл
Би American Airlines-д 25 жил ажилласан онгоцны үйлчлэгч. Олон хүнтэй өдөр бүр харьцах, цагийн бүс болон цаг агаарын байнгын өөрчлөлт дархлаанд их ачаалал өгдөг. First Defense хамрын шүүлтүүр үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн. Би Shark Tank дээр гарсныг хараад маргааш нь захиалсан. Биедээ ямар нэгэн бодис хэрэглэх шаардлагагүйгээр зүгээр л амьсгалж буй агаарыг шүүдэг гэхээр үнэхээр гайхалтай. Мөн амны хаалт шиг ил харагдахгүй, ажил дээрээ зүүхэд тохиромжтой бүтээгдэхүүн. Баярлалаа.
Би нэг оффист 4 жил ажиллахад асуудалгүй байсан ч сүүлийн 6 сараас ямар нэг зүйлд харшилж эхэлсэн. Агааржуулалт, хивсээ цэвэрлэсэн ч амьсгалахад хэцүү, хоолой битүүрсэн мэт санагддаг байсан. Shark Tank дээр First Defense бүтээгдэхүүнийг хараад туршиж үзэхээр шийдсэн. Үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн. Одоо амьсгалахад илүү чөлөөтэй, хамар битүүрэх нь багасч, утсаар ярихдаа хамар битүү сонсогдохоо больсон. Миний амьдралыг өөрчилсөн бүтээгдэхүүн. Маш их баярлалаа.
2007 оны 5-р сарын 11-нд Florida-д гарсан ой хээрийн түймрийн улмаас гадаа маш их утаатай болсон байлаа. Би 2004 онд гуурсан хоолойн тэлэгдэлтэй гэж оношлогдож байсан тул First Defense хамрын шүүлтүүрээ зүүгээд гадаа гарсан. Шүүлтүүрүүд үнэхээр сайн ажиллаж байсан Үнэхээр хэрэгтэй, үр дүнтэй бүтээгдэхүүн бүтээсэнд баярлалаа.